Манай улсад шатахуун хомсдох эрсдэлтэй гэх мэдээлэл цахим сүлжээнд гараад байна. Тэгвэл Дизель түлш, бензиний нөөц хангалттай байгаа талаар УУХҮ-ийн сайд Д.Ганбаатар мэдээллээ.
Тэрбээр, "ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарснаас хойш бид Роснефт компанитай олон цагийн турш ярилцлаа. Оросын шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ гадаад зах заалд гаргах сонирхолтой. Тиймээс хойд хөрш дотоод асуудлаа шийдвэрлэхийн тулд энэ шийдвэрийг гаргала гэж ойлгож байна.
Манай улс шатахууны зах зээлийнхээ 85-90 хувийг Роснефт компаниас авч байна. 2023 оны 9-р сарын 23-25-нд ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володин Монголд айлчилна. Энэ айлчлалаар шатахуун экспортын асуудлыг төрийн өндөр дээд түвшинд ярилцан тохиролцохоор асуудлыг бэлтгэж байна. Бид бүр түвшиндээ шуурхай ажиллаж, асуудлыг долоо хоногт багтаан шийдвэрлэнэ гэж найдаж байна" гэв.