ОХУ-ын арми Украины нийслэл рүү агаарын цохилт өгснийг хотын удирдлагууд мэдэгдлээ. Киев хотын захирагч Виталий Кличко Телеграм хуудаснаа агаарын довтолгооноос хамгаалах систем ажиллаж байгаа ч зарим барилга эвдэрч, сүйдсэн гэжээ.
Тодруулбал, тэрбээр "Хотод дэлбэрэлт болж байна. Хамгаалах байранд ороорой” гэж оршин суугчдад анхааруулга хүргэжээ. Түүнчлэн Киев хотын зарим хэсэгт цахилгаан, ус тасрахад хүрсэн байна. Киев хотын цэргийн захиргааны дарга Серхи Попкогийн хэлснээр хоёр дүүрэгт дэлбэрэлтийн үлдэгдэл мөн унажээ. Халдлагад өртөж, шархадсан хүмүүсийн дунд есөн настай охин байсан гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын арми Украины Харьков хотод мөн зургаан удаагийн агаарын цохилт өгсөн байна. Тус хотын цэргийн захиргааны даргын мэдээлснээр Слобидский дүүрэг тус халдлагад өртсөн ба энэ удаа иргэний дэд бүтцийг онилоогүй байна.
Ийнхүү Украины нийслэлд Пүрэв гарагт өгсөн агаарын цохилтоос хойш Киевт агаарын дайралт ирж буй дуут дохио дайн эхэлснээс хойш 1000 цагийн турш дуугарсныг Украины албаныхан мэдэгдлээ.
SOURCE: CNN