Хонконг болон Хятадын өмнөд хэсгийн хотууд үерийн гамшигт нэрвэгдээд байна. Баасан гарагт Хонконгийн гудамж, метроны буудлууд усанд автсан бөгөөд албаныхан сургууль, ажлын байруудыг түр хугацаанд хаажээ.
Цаг агаарын товчооноос пүрэв гарагт эхэлсэн аадар бороо нь сүүлийн 140 жилийн хугацаанд тус хотод тохиолдсон хамгийн гамшигт үзэгдэл болж байна гэсэн юм. Онцгой байдлын албаныхны мэдээлснээр 100 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж, хэд хэдэн удаагийн аврах ажиллагаа явуулсан байна. Цахим сүлжээнд цацагдсан зургуудад тус аадар бороо гудамж талбайг гол мөрөн болгож, худалдааны төв, нийтийн тээврийг үерт автуулсан байгаа нь харагдаж байна.
Мөн хүмүүс зарим газарт хэдэн метрийн өндөрт хүрсэн уснаас зугтахын тулд машин болон бусад өндөрлөг тавцан дээр авирч байгааг харуулжээ. Борооны улмаас Хонконгийн уулархаг нутагт хөрсний гулгалт үүсч, зарим хурдны замыг хаасан байна. Пүрэв гарагт эрх баригчид хур тунадас цагт 70 мм-ээс хэтрэх үед олон нийтэд “хар” өнгийн анхааруулга хүргэсэн. Хонконгийн ажиглалтын төв тэр шөнөдөө цагт 158.1 миллиметр хур тунадас орсон нь 1884 онд рекорд тогтоосноос хойших хамгийн дээд хэмжээ гэдгийг мөн мэдэгдсэн юм.
SOURCE: THE GUARDIAN