Цахим Хөгжил Харилцаа Холбооны яам ирээдүйн шилдэг инженерүүдийг бэлтгэх зорилгоор Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуультай хамтран Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын дэмжлэгээр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харъяа мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай хоёр ангийг өнөөдөр нээлээ.
Монгол улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 39,000 инженер шаардлагатай бөгөөд хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх шилдэг залуусыг бэлтгэхэд ЦХХХЯ онцгой анхаарч байгаагийн нэг ажил нь энэ болж байна.
Энэхүү ангид элссэн 50 сурагч:
– Их сургуульд элсэхдээ бакалаврын түвшинд 15 кредит тооцон суралцах боломжтой.
– Заавал 4 жил сурахгүй богино хугацаанд суралцаад төгсөх боломжтой.
– Мэргэжлийн сертификаттай болно.
– Дадлага хийх орчин, ажлын байраар хангагдах юм.