Ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль гурван ээлжээр хичээллэх болсонтой холбоотой Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэг Хараагүйчүүдийн үндэсний төвийн сургалт үйлдвэрлэлийн нэг төвийг гаргаж өгөхийг хүслээ.
Н.Энхчимэг “Шинэ суурьшлын бүс бий болсонтой холбоотой харьяа айл өрхийн тоо нэмэгдсэнээр Ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль гурван ээлжээр хичээллэхээс аргагүй болж байна. Одоо нийт 4000 гаруй хүүхэд, 98 бүлэг, нэг ангид 42-55 хүүхэд сурч байна. Анги нь зай бага учир агаар сэлгэлт бага, хүүхдийн хөдөлгөөн хоригдсон, стандарт бус байна. Багш нарын өрөөгүй болсон учраас багш нар кооридорт сууж байна. Хурд групп ХХК-ийн алга дарам газрыг дүйцүүлэх байдлаар шийдэж өгөөч гэж Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт удаа дараа хүсэлт тавьсан. Шийдэж өгнө гэсэн эерэг хариу өгсөн ч одоо хүртэл шийдэж өгөөгүй байна. Энэ БГД-ийн 26-р хороонд өөр олгох газар байхгүй. Тиймээс Хараагүйчүүдийн үндэсний төвийн сургалт үйлдвэрлэлийн нэг төвийг нь түрээслэж ахлах, бага сургуулийн аль нэгийг оруулж өгөөч гэж Нийслэлийн засаг дарга болон Боловсролын сайдаас хүсэж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү
Б.Аззаяа