Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад есдүгээр сарын 1-ний өдрөөс айлчлахаар болсон.
Уг айлчлал манай оронд улс төр, эдийн засгаас гадна түүхэн ач холбогдолтойтой гэдгээрээ онцлог болох юм. Энэхүү айлчлалын талаар иргэдийн байр суурийг хүргэж байна.
Иргэд:
- Ромын Пап айлчилж байгаа нь Монгол улсад ямар ач холбогдолтой вэ гэдгийг шашин судалдаг хүмүүс л мэдэх байх. Гэхдээ тэр үнэхээр нөлөөтэй хүн юм бол, Монголд ирнэ гэдэг нь дэлхий нийтийн анхаарлыг Монгол руу татах болов уу гэж бодож байна. Тэр утгаараа манай орныг сурталчлах байх
- Нэгэнт хүний шашин шүтэх, эс шүтэх нь чөлөөтэй учраас Монголд ирээд явах нь асуудалгүй. Төрийн бодлогын хүрээнд олон зуун жилийн түүхэндээ Ромын Паптай албан бичгээр харилцаж, дипломат ёсны харилцаа үүсгэж байсан гэдгээрээ тэрхүү харилцааг сэргээж байгаа түүхэн үйл явдал болж байна гэж бодож байна. Дагаж ирэх тэр олон сэтгүүлчид Монгол орны мэдээллийг өөр өөрийн улс орондоо хүргэнэ. Мөн дагаад олон тооны сүсэгтэн ирэх учраас манайд эдийн засгийн хувьд ашигтай байна байх гэж харж байна. Энэ талаараа манайд их эерэг үр нөлөө авчрах болов уу. Манай орныг сонирхох гаднын хүмүүсийн тоо нэмэгдэх байх гэж бодож байна
- Дэлхий дахинаа танигдсан хүн ирж байгаа учраас олон улсын анхаарлыг татаж байгаа гэж бодож байна. Монголыг дэлхийд таниулах, дагаж ирж буй хүмүүс нь Монголыг ямар орон бэ гэдгийг үзэх боломж нээгдэнэ. Эергээр нөлөөлнө гэж бодож байна
- Ази тивд анх удаа ирж байгаа гэж уншсан. Бүхэл бүтэн тивд ирж байгаа гэдэг утгаараа онцлог болов уу гэж бодож байна. Монголыг сонгож байна гэхээр шалтгаан нь бас сонин байх. Мэдээж дэлхий даяар олон дагагчид, энэ шашны итгэгчид байдаг байх. Энэ утгаараа Ази тивээс Монголыг зорих жуулчид нэмэгдэж магадгүй гэж бодож байна
- Чингис хаан ямар ч шашныг хориглодоггүй байсан. Одоо үед ч манай улсад хүн ямар шашин шүтэх нь хориггүй, хувь хүний эрх. Католик шашны тэргүүн ирэх нь манай орон ардчилсан нийгэмтэй, эрх чөлөөтэй улс шүү гэдгийг харуулж байгаа учир би дэмжиж байна гэв.