Орос, Украины дайн эхлээд 77 дахь долоо хоног руугаа орж байгаа энэ үед Украины арми Днепр мөрний зүүн эрэгт сөрөг довтолгоогоо эхлүүлж байна. Тус бүс нутагт энэ оны 6-р сард далан нурснаас болж Украины армийн цэрэг хүрэх боломжгүй болсон юм. Украины арми сөрөг довтолгоогоо эхлүүлээд 10 долоо хоног өнгөрч буй. Энэ хугацаанд тэдний сөрөг довтолгоо нэмэгдсээр байна гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тухайлбал, Украины арми Запорожье-Донецкийн хилийн Урожайн тосгонд хэсэгчлэн хяналтаа тогтоосон бол Запорожийн Роботине руу давшсан байна. Үүний зэрэгцээ Украины зүүн хэсэгт орших Купянск хот дахь Оросын томоохон довтолгоог сөрөн зогссон гэж хэвлэлүүд мэдээлж байна. Түүнчлэн Украин Оросын хангамжийн шугамыг онилж байгаа гэдгийг шинжээчид хэлж буй.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам наймдугаар сарын 11-ний шөнө Керчийн гүүрэн дээр хийсэн Украины довтолгоог таслан зогсоож, Крымийн дээгүүр үзэгдсэн Украины 20 нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдэгдсэн юм. Талуудын довтолгоо дуусах төлөвгүй байна гэдгийг аюулгүй байдлын судлаачид анхааруулсаар байна.
Эх сурвалж: AL JAZEERA