Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нийслэлийн эрүүл мэндийн газраас тарваган тахлаас сэргийлэх зөвлөмжийг гаргаад байна. Үүнд:
- Тарвага агнахгүй байх;
- Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх;
- Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх;
- Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байх;
- Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах;
- Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах нь эрсдэлээс хамгаалах хамгийн чухал арга юм.
- Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандана уу.
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар