ЦЕГ-аас БЗД-т өчигдөр гарсан таван удаагийн буун дууны талаар мэдээллээ.
“Цагдаагийн байгууллагын тусгай дугаарын утсанд 2023 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрлах цахим тоглоомын газарт хүн бусдад хутгалууллаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж ажилласан. Шалгалтын явцад 33 настай иргэн У-гийн биед 39 настай иргэн Б нэг удаа хутгалж, хэргийн газраас зугтсан нөхцөл тогтоогдсон байна. Шуурхай эрэн сурвалжлах ажиллагааны явцад 39 настай иргэн Б-г саатуулан, шалгасан. Саатуулах явцад биедээ хутга авч явсан, өөрийн болон бусдын амь насанд аюултай үйлдэл хийсэн учир цагдаагийн байгууллагаас албаны тусга хэрэгсэл хэрэглэсэн.
Тухайн иргэн хоёр гартаа хутга барьсан, хутгаа гартайгаа скочоор наасан байдалтай байжээ. Цагдаагийн байгууллагын албан хаагч хуулийн хүрээнд албан шаардлага тавихад, шаардлагыг үл биелүүлэн “Би шийдсэн” гэж хэлсэн тул тухайн иргэний байгаа газарт цагдаагийн байгууллагын шуурхай бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн очиж, тухайн иргэнтэй хэлэлцээр хийсэн. Албан хаагчид хоёр цагийн хугацаанд иргэн Б-тэй хэлэлцээр хийхэд цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх боломжгүй шаардлага тавьж байсан тул тухайн хүнд албадан арга хэмжээ авах зайлшгүй шаардлага гарсан. Ингэхдээ резинен сумтай буу хэрэглэсэн” гэв.
Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.