Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Монголчуудын өв соёлын Даншиг-Хүрээ цам" наадам энэ сарын 5, 6-нд Хүй долоо худагт болно. Тус наадмын үеэр нийтийн тээврийн хоёр чиглэлд 10 автобусыг үйлчилгээнд гаргахаар болжээ.
Тодруулбал, 5-нд 7-23 цагт, 6-нд 8-22 цагийн хооронд “МУБИС-Хүй долоон худаг”, “Төв цэнгэлдэх-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд нийтийн тээвэр иргэдэд доорх зураглалын дагуу үйлчлэх юм. Чиглэл, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч ажиллана.
Л. Бүжээ