Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Туул голын сав газрын захиргаа нь Нийслэлийн Байгаль орчны газартай байгуулсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт усны тоо бүртгэл, судалгаа хийх” НБОГ-10 дугаартай гэрээний дагуу усны тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна.
Тоо бүртгэлийн ажлын хүрээнд Нийслэлийн нийт нутаг дэвсгэр дэх гол горхи, нуур тойром, булаг шанд, рашааны ширгэсэн, сэргэсэн, устай эсэх төлөв байдал болон эхийг нь хашиж хамгаалах шаардлагатай усны сан бүхий газруудын мэдээллийг нарийвчлан гаргаж, усзүйн зураг, катологи бүхий тайлан боловсруулан Нийслэлийн БОГ, 9 дүүрэг болон улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх юм.