НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13.00 цагт болов. Энэ оны зургаадугаар сарын 01-нээс 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг тохиролд хамрууллаа.
Өнгөрсөн сарын хугацаанд нийт 42 479 700 ширхэг НӨАТ-ын баримтыг и-баримт аппликэйшнд бүртгүүлжээ. Тохирлоор 5-30 сая төгрөг хожих нэг ялагч тодорлоо. Азтаны бүртгүүлсэн баримтын тооноос хамаарч сугалааны дүн тодорхой болно.
Нийслэлээс хамгийн олон буюу 35 мянган азтан тодров. Харин Багахангай дүүргийн иргэд хамгийн их буюу 25 хувиар бүртгүүлсэн баримтын тоогоо өсгөжээ. Энэ хувьтай ижил хэмжээгээр тус аймгийн азтануудын шагнал өсөх юм.
3 орон таарсан 38489
4 орон таарсан3818
5 орон таарсан 438
6 орон таарсан 58
7 орон таарсан 4
8 орон таарсан нэг ширхэг баримт тус тус тохиролд шалгарав. Найман орон таарсан баримтыг бүртгүүлсэн хүн 5-30 сая төгрөг хожно. Өнөөдрийн тохирлоор нийт 42745 азтан шалгарав.
Мөн энэ оны II улирлын төлбөрийн баримтаа 2023.07.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлсэн бол НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. Урамшууллыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэх товтой байна.