Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
ҮСХ-оос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа. Энэ үеэр Гадаад худалдааны статистик дүнг танилцуулав.
Монгол Улс энэ оны эхний хагас жилд нийт 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11,8 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 7,6 тэрбум ам.доллар, импорт 4,3 тэрбум ам.доллар болжээ. Экспорт өсөхөд, нүүрс, газрын тос, лаазласан махан бүтээгдэхүүн, адууны махны өсөлт голлон нөлөөлсөн байна.
Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний хагас жилд 3,3 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх оны мөн үеэс 2,4 хувиар өссөн. Харин Төлбөрийн тэнцэл, энэ оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 504,3 сая ам.долларын ашигтай гаржээ.