Skip to content
Нийтэлсэн:
Админ 2023.07.13 15:17
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын наадамд зориулсан сонгомол дунд насны хурдан морины уралдаан Хүй долоон худагт боллоо. Сонгомол дунд насны уралдаанд нийт 98 хурдан хүлэг шандас сорихоор бүртгүүлжээ. Уралдаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Л.Батсайханы хурдан сартай зээрд үрээ түрүүлж, түмний их баяр наадамд торгон жолоогоо өргүүллээ.
Аман хүзүүнд уяач Д.Жаргалсайханы хээр үрээ хурдалсан бол айргийн гуравт М.Цолмонгийн хүрэн үрээ, айргийн дөрөвт Төв аймгийн заамар сумын уяач Пүрэвийн хээр үрээ, айргийн тавд Билгүүнтөгсийн бор үрээ тус тус хурдалж, түмэн олноо баясгалаа.
Go to Top