Боловсролын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр эцэслэн баталлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам байр сууриа илэрхийллээ.
"…Боловсролын ерөнхий хуулийн төслийн 6.2 дахь хэсгийг “Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө” гэж баталлаа.
Боловсролын багц хууль батлагдсанаар:
Боловсролын зорилго, зорилт хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцэж
Монгол хүн бүрд сурч, боловсрох тэгш боломж бүрдэж
Иргэд насан туршдаа суралцах эрх баталгаажиж
Багш тасралтгүй хөгжих боломж нээгдэж
Чадахуйд суурилсан удирдлага, засаглалын тогтолцоо бэхжиж
Чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж
Орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан цахим боловсролын тогтолцоотой болж байна.
Боловсрол, шинжлэх ухааны салбараас сонгогдож энэ салбарын төлөө 3 жил тасралтгүй дуу хоолойгоо хүргэж яваа хүний хувьд салбарын реформын эхлэлд гар бие оролцож яваадаа баяртай байна" гэлээ.