Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Үер усны аюулын үед гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэлтэй. Зарим халдварын вирус хөрсөнд байдаг учир хөрсний усаар дамжин гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Байгалмаа хэллээ. Мөн тэр үерийн дараах халдвар бохирдлоор дамжин дэгддэг. Цусан суулга, балнад, халдварт шар өвчний тархалт дэгдэх эрсдэлтэйг онцолж дараах зөвлөмжийг өглөө.
- Үерийн усанд хүрэхгүй, хөл нүцгэн явахгүй
- Үерийн усанд хүрсэн бол гараа сайн угаах
- Гараа бохирдсон тохиолдол бүрд угаах
- Хүүхдүүдээ гадуур тоглуулахгүй байх
- Булаг шандны ус шууд уухгүй байх
- Үерийн ус туулсан бол гутлаа үүдэнд тайлах, боломжтой бол гутлаа хлорын уусмалаа цэвэрлэж наранд хатаахыг зөвлөж байна.