“Дакар ралли”: Тактикийн өдөр

Өнөөдрөөс эхлэн нөхцөл байдал сайжрах хүртэл тодорхойгүй хугацаагаар зарим авто зам, замын байгууламжийг хаах тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гаргалаа.
Үүнд,
- Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Натур” худалдааны төвөөс “Нарны зам”-ын уулзвар хүртэл,
- “Баянмонгол” хорооллын нүхэн гарцаас “Хүннү”-гийн гудамж хүртэл,
- Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцаас “Нарны гүүр”-ний уулзвар хүртэлх;
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, нийслэлийн “Өргөө” амаржих газрын уулзвараас мөн “Нарны зам”-ын уулзвар хүртэлх;
- Сэлбэ, Дунд гол дагуух авто замыг түр хугацаагаар хааж буйг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мөн нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн 53 маршрутыг түр өөрчилж байна.
Үүнд,
- Ч:10-“Ганц худаг-Баянмонгол хороолол-ТЭЦ 3” чиглэлийг “Баян Монгол” хорооллоос “Хүннү”-гийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх,
- Ч:32б-“Офицеруудын ордон-ТЭЦ 3” чиглэлийг “Баянмонгол” хорооллоос “Хүннү”-гийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх,
- Ч:42-“Сүлжмэл-Нарны-Зайсан” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр баруун эргэж Зайсангийн гудамж руу нэвтрэх,
- Ч:56- “Архивийн ерөнхий газар – -Буянт Ухаа 2” хороолол – 120 мянгат” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зүүн тийш зорчин “Хүннү”-гийн гудамж И-март дэлгүүрийн урд буцаж эргэх,
- Ч:61-“Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-“Алтай хотхон” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зорчин 120 мянгатын уулзвараар хойш эргэн Энхтайваны гүүр давах,
- Ч:71” “Дүнжингарав-“Баян Монгол” хороолол – “Хүннү 2222” – 120 мянгат – Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийг “Хүннү”-гийн гудамжаар зорчуулан 120 мянгатын уулзвараар Академийн гудамж руу нэвтрүүлэн тойруулахаар зохицуулж буйг Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.






