Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2022 онд 17,1 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 18,1 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөгдсөн дүнгээс 1,8 их наяд төгрөгөөр буурч, сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулжээ.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 33,2 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч урсгал зардалд 32,6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 0,6 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 93,4% буюу 31 тэрбум төгрөгийг Авлигатай тэмцэх газрын дарга, 6,6% буюу 2,24 тэрбум төгрөгийг Төрийн албаны зөвлөлийн даргын зарлага эзэлж байна. Улсын төсвөөс 33,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон талаар танилцууллаа.