Гэр бүл, найз нөхдөөрөө аяллын маршрутаа гаргаад, авч явах зүйлсээ бэлдсэн танд ганцхан зүйл дутуу байна. Тэр бол таны аялах тухайн аймгийн талаарх эх түүх, түүхэн дурсгалт газруудын талаарх мэдлэг.
Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Toyota-гийн албан ёсны дилер Toyota Top Motors болон Монгол дуу хөгжмийн хамгийн том сан Mmusic аппликейшн хамтран нийгмийн хариуцлагын "Аялъя, Мэдье, Хайрлая" аяныг санаачлан эхлүүллээ.
Уг аяны хүрээнд Mmusic аппликейшнд оруулсан 21 аймгийн талаарх аудио контентуудаас сонгон, аялж буй аймгийнхаа эх түүхийг, эгшигт дуунуудын хамт оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр сонсох боломжтой.Тухайлбал, Архангай аймаг руу гэр бүлээрээ хүлгийн жолоо залсан бол Mmusic-ээс Архангай аймгийн контентыг сонгон ороод аймгийн түүх, түүхэн дурсгалт газруудын мэдээлэл, уул усыг магтан дуулсан дуунууд, тухайн аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн дуунуудыг нэг дороос хүлээн авах боломжтой.
Та "Аялъя, Мэдье, Хайрлая" аянд нэгдэж байгалийн сайхныг гэр бүлээрээ харж бишрэхээс гадна тэрхүү аймгийн эх түүхийг нь үр хүүхдэдээ таниулж сонсгох, балчир багаасаа эх орноо хайрлан хүндлэх сэдлийг төрүүлээрэй
Урамшуулал:
Toyota Top Motors төвөөс баталгаат сэлбэг, албан ёсны засвар үйлчилгээ авсан Toyota маркийн автомашин эзэмшигчдэд Mmusic-н 1 сарын эрхийг бэлэглэнэ.