Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах шатны шүүх хурал болно.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд иргэн Д.Мөнх-Эрдэнийг нээлттэй хорих ангид 3 жил 10 сар хорих ялаар шийтгэж, үйлдлийнх нь улмаас 112,248,865 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн, үүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Түүнчлэн нийтийн албанд томлогдох эрхийг 5 жил хассан. Энэхүү нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхэлж тооцох бол цагдан хоригдсон хоногийг биеэр эдлэх ялд тооцохоор болсон юм.