Францад 17 настай хүүг цагдаа буудаж хөнөөснөөс болж орон даяар томоохон жагсаал үүсээд долоо хонож байна. Нөхцөл байдал даамжирч, үймээн самуун, хүчирхийллийн шинжтэй гэмт хэргүүд үйлдэгдэхэд хүргэж байгаа тул олон нийт санаа зовниж эхэллээ.
Тухайлбал, хохирогч хүүгийн эмээ үймээн самуунаа зогсоохыг уриалсан байна. Тэрбээр “Сургууль, автобусыг эвдэлж хэмхэлхээ зогсоо. Бид үнэхээр ядарч байна. Мөн ач хүүгийн минь ээж амьдрах утгагүй болсон” гэжээ. Ням гарагт Францын эрх баригчид 45 мянга албаныхныг бэлэн байдалд байршуулсан ба ойролцоогоор 2 мянга гаруй хүн саатуулагдаад байна. Тэдний дийлэнх нь өсвөр настнууд буюу 17-той хүүхдүүд байгаа юм.
Францын ерөнхийлөгч Э.Макрон нөхцөл байдлыг зохицуулж буйгаа хэлсэн ч онц байдал зарлахгүй гэсэн. Мөн тэрбээр өнөөдөр Франц даяарх 220 гаруй амбан захирагч нартай уулзах юм байна. Хамгийн сүүлд Парисын дагуул хотын захирагчийн гэр бүлд халдаж, эхнэр хүүхэд нь бэртсэн хэрэг гарсан билээ.
SOURCE: CNN