Хүн амьдралынхаа ихэнх хугацааг дотоод орчинд өнгөрүүлдэг. Дотоод орчны бохирдол нь гадаад орчноос 2-5 дахин их байдаг байна. Тэгвэл Sky garden Residence Ойм ногоон урлантай хамтран яг байгальд байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхүйц, 40 орчим төрлийн 2000 гаруй ургамлаар өвөл, зуны хүлэмж барьжээ. Ингэснээр оршин суугчдын цэвэр агаар эрүүл орчинд амьдрах анхдагч хэрэгцээг хангаж байгаа юм. Өвлийн хүлэмж хэрхэн хийж буй талаар Ойм ногоон урлан ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Одгэрэлээс тодрууллаа.
Ойм ногоон урлан нь 2005 оноос эхлэн хүмүүсийг цэцэг, ургамалд дурлуулах байдлаар байгальд ээлтэй амьдралын хэв маягийг түгээх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна. Энэхүү зорилго, үнэ цэнтэй нь нийцсэн тул Sky garden Residence-ийн өвлийн хүлэмж хийх саналыг хүлээн аван, хөрсний тарилт болон ургамал ханаар оршин суугчдад ая тухтай, байгалийн мэдрэмж төрүүлэхүйц өвөл зуны хүлэмж хийжээ. Ингэхдээ НҮБ-аас агаар цэвэршүүлдэг топ-10 ургамлаар нэрлэсэн ургамлуудын бүх төрлийг багтаахыг хичээсэн тухайгаа хуваалцсан юм.
Тэрээр “Өвлийн хүлэмж барьж байгаа нь бидний хамгийн том, хамгийн анхдагч хэрэгцээ болох цэвэр агаарт эрүүл, аюулгүй амьдрах хэрэгцээг хангаж байгаа гэж бодож байна. Хүн амьдралынхаа ихэнх хугацааг буюу 70-80 хувийг дотоод орчин болох байшин, оффист өнгөрүүлдэг. Байгалийн амьтан учраас байгалиас авах гоё мэдрэмжийг дотоод орчинд юунаас мэдэрч болох вэ гэвэл ургамал байна. Байгалийн мэдрэмж төрөх гэдэг нь нэг талаас зөвхөн мэдрэмжийн асуудал юм шиг боловч маш олон төрлийн ашиг тустай. Ургамлын ногоон өнгийг харсан хүн хурдан тайвширдаг. Ургамал байгаа орчинд ажил хийх, хоол хийх, гэр бүлтэйгээ ярилцах гэх мэт ногоон орчин харж байхдаа хүмүүс тайвширч байдаг. Мөн хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг. Үүнээс гадна илүү функционал үр өгөөж нь юу вэ гэхээр ургамал тодорхой хэмжээний тоотой байхаараа хүний хэрэглэж байгаа хүчил төрөгчийн хэмжээг үйлдвэрлэж байдаг. Бидний эргэн тойронд байгаа маш олон төрлийн тавилгууд, цэвэрлэгээний бодисууд, барилгын материалууд формалдигед гэдэг бодисыг ялгаруулдаг. Тэр бодис нь өвчин үүсгэгч, харшил үүсгэгч, дотоод агаарын чанарыг бууруулдаг элементүүд маш их агуулдаг. Харин ургамал түүнийг ишээрээ, навчаараа, үндсээрээ, хөрсөөрөө өөртөө шингээж агаарыг цэвэршүүлдэг давуу талтай.
Хүмүүс “Гадаа утаатай, бохирдол ихтэй, хүйтэн байна, гэрт гоё” гэж боддог. Гэтэл дотоод орчинд маш олон хүн маш олон техник технологи, компьютер, интернет, төрөл бүрийн бодисоор засвар хийсэн газрууд байдаг. Тавилганы цавуунаас хүртэл бодис ялгардаг, хортой орчинд амьдарч байгаагаа тэр бүр мэддэггүй. Судалгаанд гадаад орчны агаарын чанараас дотоод орчны агаарын чанар илүү муу буюу 2-5 дахин бага гэдэг нь батлагдсан. Бид үүнийг агаар цэвэршүүлэгч, агааржуулалтаа сайн хийж, агаарын урсгал сайжруулах, цэвэрлэгээгээ тогтмол хийж болно. Гэхдээ тавилгуудыг цавуугаар хийдэг, наадаг хэвээрээ л байсаар байна. Барилгын материал, цэвэрлэгээний материал хажууд байсаар байх учраас хамгийн ээлтэй шийдэх боломж нь тасалгааны цэцэг, ургамал. Тэр дундаа мод, бут тарих. Ногоон массыг үүсгэх нь бидний амьдралын чанарыг дээшлүүлж байдаг учраас хамгийн үр дүнтэй. Манай өвлийн хүлэмж зөвхөн энд амьдарч байгаа хүмүүс гэхээс илүү хажуугаар нь явж байгаа, мэдэж байгаа хүмүүст сэдэл өгөхүйц гоё ногоон байгууламж болсон гэж бодож байна” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.