"Цагаан хаалга" хотхонд байр захиалж хохирсон иргэд Нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлж байна.
Тэд "Нийслэлийн 500 өрх, 3000 иргэн захиалсан байрандаа орж чадахгүй байна. Өөрийн гэсэн орон оронгүй айлаар түрээсээр амьдарч байна. 2018 онд захиалга өгсөн хүнд 2019 онд байрандаа орно гэж хэлж байсан юм билээ. Урьдчилгаа хамгийн багадаа 10 хувь, бүр 100 хувь хүртэл төлж байсан. Гэтэл төлбөрөө төлсөн иргэд хохироод зогсож байна. Бид байрандаа ормоор байна. Хурдан манай барилгын ажлыг эхлүүл. Байр захиалсан иргэд чинь гудамжинд амьдарч байна" хэмээн нийслэлийн удирдлагуудаас шаардлаа.
Хан-уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар “Төрөөс тусгай зөвшөөрөл өгч л байгаа бол хариуцлагыг нь төр өөрөө хүлээлгэх ёстой. Шийдэл хэрэгтэй байна. Иргэдийн Үндсэн хуулиар олж авсан эрхийг зөрчиж, маш олон хүн хохирч байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т зааснаар төрийн байгууллага иргэдийн саналыг сонсож, хариу өгөх үүрэгтэй. Гэтэл төр энэ үүргээ биелүүлж ажиллахгүй байна” гэжээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.