Тайванийн ерөнхийлөгч Хятадын залуучууд хэзээ нэгэн цагт эх газарт чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх боломжтой болно гэдэгт найдаж байна гэж Тяньаньмэний талбайд цус урсгасан үйл явдлын 34 жилд зориулсан мэдэгдэлдээ дурджээ.
Тодруулбал, Цай Ин Вэн фэйсбүүк хуудаснаа Тайванийн ард түмэн олон талт сувгаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх орон зайтай байгааг онцолж, энэ нь Тайванийн соёлыг түгээж байна гэсэн юм. 1989 оны 6-р сарын 4-нд Бээжингийн Тяньаньмэний талбайд олон долоо хоног үргэлжилсэн тайван жагсаалыг дарахын тулд Хятадын Ардын Чөлөөлөх Арми танк, цэргээ оруулж, 1000 гаруй хүн амь үрэгдсэн гэдгийг эх сурвалжууд эргэн сануулж байна. Жагсагчид улс төрийн өөрчлөлт хийхийг уриалж байсан аж. Энэ өдрийг тохиолдуулан Тайванийн албаныхан нийслэл Тайбэй хотод хохирогчдын дурсгалыг хүндэтгэн лаа асааж, дурсжээ. Тэд уг үйл явдлыг дахин давтагдахыг хүсэхгүй байгаагаа өнөөгийн Хятад, Тайванийн нөхцөл байдалтай уялдуулан ийн илэрхийлсэн байна.
SOURCE: DW