"Улаанбаатар марафон 2023" олон улсын гүйлтийн тэмцээн маргааш болох гэж байна. Тэмцээний талаар мэдээлэл өглөө.
"Тэмцээний бүртгэл өнөөдөр 17 цаг хүртэл үргэлжилнэ. Маргааш өглөөний 06 цагаас эхлэн маршрутын дагуу автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. 09 цагаас марафоны оролцогчдыг гараанд оруулна. 09-30-аас 10 цагийн хооронд нээлт болно. 10 цагаас оролцогчид бөөн гараагаар гарна. Өдөр 13 цагаас МУИС-ийн 1-р байрны урдаас хараагүй, тэргэнцэртэй иргэдийн гараа гарна. Мөн гэр бүлийн 1,5 километрийн гараа тэндээс эхэлнэ.
Маргааш автомашингүй өдөр тул иргэдийг гэр бүлээрээ тав тухтай амрах, цагийг зугаатай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хоол, худалдаа үйлчилгээний цэгүүд ажиллана. Улаанбаатар марафон энэ жил өдөрлөг болон өргөжиж байна. Иргэд энэ үеэр спортын клубуудэд 20-65 хувийн хямдралтай үнээр бүртгүүлэх боломжтой. Мөн бүтэн өдрийн туршид хүүхэд багачуудад зориулсан, цирк балет, хүүхдийн иог, таеквандо, туялзуур сэлэмний үзүүлэх тоглолтууд болно. Түүнчлэн Сүхбаатарын талбайд 16 цагаас "Open Mic" болно. Урлагт хайртай залуус чөлөөтэй оролцох боломжтой" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.