Боловсролын зээлийн сангийн хэлтсийн дарга асан О.Сийлэгмаа АТГ-т өнөөдөр /2023.05.30/ хандлаа. Тэрбээр "Боловсролын зээлийн сангийн асуудлаар өнгөрсөн оны есдүгээр сараас хойш олон нийтэд хандаж байна. Би улстөрчдийн, эрх мэдэлтнүүдийн зээлийг төлүүлэхээр шаардлага тавих үед дарамт их ирдэг байсан. Тэнд хууль, журмаа мөрдөөд ажиллана гэдэг хэцүү юм билээ. "Чиний халааснаас мөнгө гаргаад сурчихсан биш дээ. Чимээгүй бай" гэдэг байсан.
Үе үеийн сайд нар 2011 оны хуулийг давж, шийдвэр гаргаж ирсэн байдаг. Тиймээс энэ хүмүүсийг шалгуулахаар өнөөдөр АТГ-т хандаж байна. Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүс зөвхөн үндсэн зээлээ төлөөд өнгөрөх нь хангалтгүй. Холбогдох хууль, журамдаа хүү, алданги тооцох тухай заасан байгаа шүү дээ. Хүүгээ ч давхар төлөх ёстой. Би зээлийн сангийн асуудлаар дуугарахдаа эрх мэдэлтэй олон хүний эрх ашгийг хөндсөн юм шиг байна. Тиймээс өнөөдөр давхар хамгаалалтад орох хүсэлтийг АТГ-т гаргаж байна" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.