2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 422,289,031 төгрөгийн үнийн дүн бүхий 1,390,271 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хишиг уул ХК (HSX +14.98%), Улсын их дэлгүүр ХК (UID +4.24%), ЛэндМН ББСБ ХК (LEND +2.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -9.90%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -7.43%), Таван толгой ХК (TTL -6.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,073 ширхэг нэгж эрх 29,479,771 төгрөгөөр,
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 837 ширхэг бонд 83,700,000 төгрөгөөр,
-Багцын арилжаанд 110,000 ширхэг үнэт цаас 599,500,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 1,134,968,802 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс -1% хувиар буурч, 35930.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,584,714,106,582 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ