Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээс өмнө эхлээд жигдлэх шаардлагатай. Үүний дараа нэмнэ гэж Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Ингэхдээ зарим хүний цалинг 10 мянгаар, зарим хүнийхийг 500 мянган төгрөгөөр нэмэх юм.
Тэрбээр ярихдаа, "Энэ онд манай улс нийт 36 сая тонн нүүрс худалдахаар төлөвлөсөн. Одоогоор 20 сая тонн буюу 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэвч он дуустал нүүрсний экспорт хэвийн үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа тул цалин нэмэх гэж яарахгүй. Байдлыг харзнана. Эдийн засаг эмзэг хэвээр байна" гэв.