Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр 13.00 цагт 2023 оны дөрөвдүгээр сарын 01-30-ны өдрийн хооронд худалдан авсан цахим төлбөрийн баримтын дунд явагдах сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг ebarimt аппликэйшн болон Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулна.
Шинэчлэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д "Энэ журмын 3.6-д заасан урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгоно." гэж заасны дагуу төлбөрийн баримтын хэвлэлт хамгийн өндөр дүүрэг, орон нутгийг танилцуулж байна.