Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад идэвх, санаачилгатай ажиллаж байгаа офицер, ахлагч нарыг шагнан урамшуулж байгааг мэдээллээ. Тодруулбал “Дайчин алдар-1” медалиар Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Г.Жаргалсайхан, “Дайчин алдар-3” медалиар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад Э.Батсүрэн нар шагнуулжээ.
НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-ийг 5 алба хаагч, “Хүндэт үнэмлэх”-ийг 3 алба хаагч, Нийслэлийн “Тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр 9 алба хаагч тус тус шагнуулжээ.