Өнөөдөр буюу тавдугаар сарын 4-ний өдөр гал сөнөөгчдийн олон улсын өдөр тохиож байна.
1998 оны арванхоёрдугаар сарын 2-нд Австралийн Виктория мужийн хүн ам суурьшсан бүсэд ойн томоохон хэмжээний түймэр гарч олон хоног үргэлжлэн ассан байна. Улмаар 1999 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр уг түймрийг унтраахаар ажиллаж байсан Линтон хотын Геелонг Вестийн Гал унтраах ангийн гал сөнөөгчид болох Гарри Вредевельдт, Крис Эванс, Стюарт Дэвидсон, Жейсон Томас, Мэттью Армстронг нар амиа алджээ.
Амиа алдсан гал сөнөөгчдийн дурсгалыг хүндэтгэн дэслэгч Эдмонсон дэлхий дахинд и-мэйл бичин олон улсад түгээснээр “Олон улсын гал сөнөөгчдийн баяр”-ын өдрийг тэмдэглэх болж, улс орон бүр гал сөнөөгчдийг алдаршуулан, тэдний бахархлын өдөр болгосон байна.