Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дархан-Уул аймгийн “Авто вокзалын хажуугийн эзэнгүй хашаанд өлгийтэй нярай хүүхэд хаясан байна” гэсэн дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 3-ны 12.50 цагт бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад тус газарт 5-7 хоногтой эрэгтэй нярай хүүхэд хаясан байсныг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт хүлээлгэн өгсөн байна. Мөн хүүхдээ хаясан эхийг олж, тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.
Нярай хүүхдийн бие хэвийн байжээ.