Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлд Монгол Улсын үндсэн гадаад хэл англи хэл хэмээн заасан талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Монгол хүн бүр англи хэл сурах албатай юм уу. Үндсэн гадаад хэл гэж юу вэ. Туслах гадаад хэл гэж бас байх уу. Баян-Өлгий аймагт үндсэн гадаад хэл нь монгол хэл байна гэх үү, англи хэл байна гэх үү. Хэл дагаж сэтгэлгээ явдаг. Багаас нь хүүхдүүдийн сэтгэлгээ харьчихна шүү дээ" гэв.