Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол гэр хулгайлаад, худалдан борлуулсан хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 15-ны өдрийн 16:54 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Таван ханатай монгол гэр алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тус тоотод суух иргэний бариатай байсан таван ханатай гэрийг 28 настай, эрэгтэй “С” гэгч хулгайлж, бусдад худалдан борлуулсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Иргэд орон гэрээ эзгүй орхих бол ойр дотнынхондоо захиж үлдээх зэргээр хулгайлах гэмт хэргээс сэргийлэхийг санууллаа.