УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ны 2014-2021 оны үйл ажиллагаанд Сангийн яам, ТӨБЗГ, Татварын Ерөнхий газар, ГЕГ-аас хамтарсан баг хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар Кью Эс Си ХХК нь “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-нд хөрөнгийн удирдлагын эрхийг хэрэгжүүлэхдээ Концессын гэрээгээ хэрэгжүүлээгүй олон зөрчил гаргаж, нийт 1 их наяд 233 тэрбум 781 сая 640 мянган төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. Дээрх зөрчилтэй холбогдуулан “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр ТӨБЗГ-аас шүүхэд нэхэмжлэл гаргаж ажиллаж байгаа бөгөөд нийт 8 хэрэг шүүхийн байгууллагад хянагдаж байна" гэлээ.