Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох "Гэм буруугийн" шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Прокуророос иргэн Д.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Улмаар түүнийг "гэмт хэрэг үйлдэж болзошгүй" гэдэг үндэслэлээр сар гаруйн хугацаанд цагдан хорьсны эцэст 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний цагдан хориог цуцалж, батлан даалтад гаргасан юм.
Гэвч прокуророос тус дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу гуравдугаар сарын 20-ны өдөр Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ.