Боловсрол, шинжлэх ухааны яамны хүсэлтээр БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл” хэрэгжихээр болж өнөөдөр төслийн нээлтийг хийлээ. Энэхүү төслийн хүрээнд дунд болон урт хугацаанд сургуулийн болон өсвөр насны хүүхдийн хооллолтын зуршлыг сайжруулж, эрүүл мэндийг нь дэмжих юм.
Төслийг БНСУ-ын WITH төрийн бус байгууллага хэрэгжүүлж , хамтрагч байгууллагаар ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль ажиллана. Хэрэгжилтийн хяналт , үнэлгээг БНСУ-ын ИнХа Их сургууль хийх юм.
Сургуулийн хоол үйлдвэрлэлийн тогтолцоо , дэд бүтэц, хүний нөөц гэсэн гурван чиглэлээр сонгогдсон 10 сургуульд хэрэгжүүлэх юм.
Загвар сургуулиар:
• Баянзүрх дүүргийн 48-р сургууль
• Баянзүрх дүүргийн 79-р сургууль
• Сүхбаатар дүүргийн 4-р сургууль
• Баянгол дүүргийн 40-р сургууль
• Чингэлтэй дүүргийн 50-р сургууль
• Сонгинохайрхан дүүргийн 123-р сургууль
• Сонгинохайрхан дүүргийн 9-р сургууль
• Налайх дүүргийн “ Эрдмийн оргил”
• Багануур дүүргийн “Боловрол” зэрэг сургуулиуд сонгогдон төсөл хэрэгжих бэлтгэл ажилд ороод байна.
Эх сурвалж: БШУЯ