Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд бөгөөд Шадар сайд Ч.Хүрэлбаатар “Яамдууд тухайн жилд хийх ажлын төлөвлөгөө гаргахдаа хариуцлагатай баймаар байна. Мөрөөдлийн жагсаалт гаргачихсан байна. Үүний улмаас ажил нь хэрэгждэггүй. Таван толгойн цахилгаан станцын төслийг хоёр удаа хийгээд бүтэлгүйтсэн. Дутуу хийсэн. Жил бүр яамдуудыг байр эзлүүлдэг. Ингэхдээ олон бичиг цаас үйлдвэрлэснийг нь харах биш, бодит ажил хийсэн байна уу гэдгийг л эрэмбэлж явах ёстой” гэлээ.