Өнгөрсөн долоо хоногт цаг агаар тогтуун, ихэнх нутгаар дулаахан байсан бол, ойрын өдрүүдэд хүйтрэх төлөвтэй байна. Өнөөдөр баруун аймгийн нутгийн зүүн, өмнөд хэсгээр цас шуурна. Мөн төвийн аймгийн нутгаар цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуургатай байна. Агаарын темпратурын хувьд ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа. Долоон хоногийн сүүлчээр буюу 25-наас ихэнх нутгаар дулаарна. Ойрын хоёр хоногийн хувьд агаар муудаж буй. Хавар эхэлсэн учраас нойтон цас, бороо холилдож орохоос хамаарч замын харьтиргаа гулгаа ихсэж байгаа. Нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч байгаа. Улмаар алсын харагдац муудахаас эхлээд зам тээврийн асуудал бий болно. Иймд тээвэрчид болон ард иргэддээ харьтиргаа гулгаа, салхи шуурганаас сэрэмжтэй байхыг цаг уурч Б.Цасанчимэг анхаарууллаа. Мөн тэр энэ сард салхи шуурга ойрхон давтамжтай байх талаар хэлэв. Таван сараас салхи тогтвортой болж эхлэх юм.
Дэлгэрэнгүйг дээрх видеоноос үзнэ үү!