УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2023 оны хаврын чуулганаар өргөн хүрээтэй асуудал хэлэлцэхээр төлөвлөж байна. Засгийг газар энэ оныг “Аялал жуулчлал”-ын жил болгон зарласантай холбогдуулан энэ чиглэлийн хуулиудыг УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн 5Ш хөтөлбөр болон бусад зорилтудын хүрээнд авлигын эсрэг хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Мөн иргэдийн саналыг Засгийн газарт хүргэхээр ажиллаж байна. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр иргэд цөөнгүй санал тавьсан. Тухайлбал, цалин орлого амьдралд хүрэлцэхгүй байгаа учраас үнийн өсөлтөд анхаарах зэрэг саналууд их ирсэн. Иймээс бид иргэдийн амьжиргаатай холбоотой асуудлыг Засгийн газарт хүргэх төлөвлөгөөтэ ажиллаж байна " гэлээ.
Бичлэгийн дээрээс үзнэ үү.