Youtube дээр одуудын хов живийн тухай ярьж, бичлэг хийдэг Японы парламентын гишүүн ажлаасаа халагдахаар боллоо.Тодруулбал, бусад гишүүд Ёшиказу Хигашитаниг ажилдаа огт ирж байгаагүй хэмээн буруутгасан байна. Өөрөөр хэлбэл, долоон сарын өмнө энэ албан тушаалд очсоноосоо хойш чуулганы нэг ч хуралд ирээгүй гэсэн үг юм.
Тиймээс Мягмар гарагт парламентын сахилгын хороо ийм шийдвэрт хүрчээ. Сонгогчид өнгөрсөн долдугаар сард Ёшиказу Хигашитанийг дээд танхимд сонгосон юм. Түүнийг YouTube дээр GaaSyy нэрээр нь олон нийт илүү сайн мэддэг бөгөөд алдартай хүмүүсийн хов живийн бичлэгүүд хйидгээрээ танигдсан нэгэн аж. Парламентаас хөөх нь хууль тогтоогчийн авч болох хамгийн хатуу шийтгэл. Энэ нь Япон улсад 1950 оноос хойш хоёрхон удаа тохиолдсон бөгөөд парламентын гишүүн ажилдаа ирээгүйгээс болж халагдсан анхны тохиолдол болж байна.
“Огт харагдаагүй хууль тогтоогч” гэх хоч авсан түүнийг одоо Арабын Нэгдсэн Эмират улсад байгаа гэж эх сурвалжууд хардаж байгаа юм. Тэрээр залилангийн хэргээр баривчлагдахаас эмээж, олны танил хүмүүсийн нэр төрд халдсан гэх үндэслэлээр парламентад оролцохоос татгалзсан гэж Японы хэвлэлүүд мэдээлж байна.
SOURCE: JAPAN TIMES