Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 8-нд ГССҮТ-өөс “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлсний дагуу шалгалтын ажиллагааг явуулж ажиллаж байна.
Шалгалтын явцад гурван настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэжээ.
Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь эмнэлэгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна.
Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж холбогдогч Э-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байна.