ОХУ-д АНУ-аас суух элчин сайдын албыг хашиж байсан Жон Салливан Владимир Путинтай хэлэлцэх нь амаргүй даваа байдаг талаар BBC-д ярилцлага өгчээ. Тэрээр ОХУ Украинд түрэмгийлэл эхлүүлэх үед буюу 2022 оны 9-р сар хүртэл тус улсад суух АНУ-ын элчин сайдаар ажиллаж байсан юм. Жон Салливан ОХУ-ын эрх баригчидтай дайн гарахаас урьдчилан сэргийлэх талаар ярилцаж байсан ч “ямар ч найдлага” байгаагүй гэж хэлжээ.
Тодруулбал, “Владимир Путин дайны өмнө хэлэлцээ хийх сонирхолгүй байсан, түүнд одоо ч тийм бодол байхгүй” гэсэн байна. Мягмар гарагт ард иргэддээ хандсан илтгэлдээ Владимир Путин “барууны орнууд дайн эхлүүлсэн, Украиныг ашиглан стратегийн шинжтэйгээр тэдэнд тусалж байгаа, Украин биш Орос улс оршин тогтнохынхоо төлөө тэмцэж байна” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа бүтэлгүйтсэн ч Кремлийн анх зарлаж байсан зорилго нь Украиныг "нацизмаас ангижруулах", "цэрэггүйжүүлэх" зорилгууд хэвээр байна гэж Жон Салливан хэлсэн.
Тэрээр үүнийгээ "Киев дэх засгийн газрыг зайлуулж, Украины ард түмнийг эрхшээлдээ оруулах" зорилготой гэж ОХУ-ын байр суурийг орчуулжээ. Өөрөөр хэлбэл, энэ дайнд Владимир Путинтэй хэлэлцээ хийх боломж хомс, анхнаасаа тийм бодол байгаагүй гэдгийг нь хэлсэн байна.
SOURCE: BBC