Өрөг.мн сайт үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “Элгэн садандаа бэлэглэх Эко бэлэг” цахим экспог зохион байгуулж байна.
Бид сар шинийн баярын бэлтгэл ажлаа хийхдээ нийт 1.2 их наяд төгрөг зарцуулдгаас, 500 гаруй тэрбумыг импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулж байна. Үүний 30-40 тэрбум төгрөгийг гарын бэлэг өгөхөд зарцуулж буй юм. Энэ их хэмжээний мөнгийг эх орондоо шингээж, эдийн засагтаа хувь нэмэр оруулах боломжийг олгож байна.
Энэ талаар Өрөг.мн сайтын ерөнхий эрхлэгч У.Болортуяатай ярилцлаа.
-Энэхүү цахим экспог зохион байгуулах болсон шалтгаан юу вэ?
-Монголчууд үнийн өсөлт их байна, улс орон хөгжих хэрэгтэй гэж ярьцгаадаг. Гэвч улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг жижиг дунд үйлдвэрлэлээ дэмждэггүй. Өндөр үнэтэй, эдэлгээ чанар муу гэдэг. Иймээс манай сайт сар шинийн баярыг тохиолдуулан эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Urgаna” брэндтэй хамтран “Элгэн садандаа барих Эко бэлэг “ цахим экспог зохион байгуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь цэвэр байгалийн гаралтай учир хүний биед сөрөг нөлөөгүй, сав баглааны хувьд чамин 11 нэр төрлийн багцыг худалдаалж байна.
-Өрөг.мн сайтын цахим экспо гэхээр маш содон, анхдагч зүйл болж байна. Үүнийгээ дагаад худалдан авалт өсөхөөс гадна, сайтын хувьд олон давуу талууд нээгдсэн байх аа. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?
-Сайтын хувьд онцлох шаардлагатай үйл явдалыг шууд дамжуулдаг. Бусад мэдээ мэдээллийг, багцалж, боловсруулж сэтгүүлзүйн шаардлага хангасан мэдээ сурвалжилгыг хүмүүст хүргэдэг. Мөн видео агуулга бүтээдгээрээ бусад сайтуудаасаа ялгаатай. Энэ удаад цахим экспог анх удаа хийж байгаа. Сайтуудын хувьд сайн менежмент хийж, мөнгө олох гэдэг маш чухал зүйл. Манай сайтын хувьд зөв аргаар, зөв менежмент хийж орлого олох тал дээр ажиллаж байгаа хоёр дахь томоохон төсөл болж байна.
-Гадуур үндэсний үйлдвэрлэл гээд маш олон бүтээгдэхүүнийг сурталчилж байна. Энэ бүхнээс илүүтэй энэхүү бэлгийн багцыг сонгох шалтгаан, давуу талуудын тухайд?
-Эхний давуу тал нь үндэсний үйлдвэрлэл учраас шууд болон, шууд бус замаар мөнгөө дотооддоо үлдээж улсын эдийн засагт бага гэлтгүй хувь нэмрийг оруулж байна. Хоёрдугаарт гэвэл ямар нэг химийн орц найрлагагүй, цэвэр эко учир, эмзэг мэдрэмтгий арьстай хүнээс гадна нялх хүүхэд хүртэл хэрэглэж болно. Мөн энэхүү бүтээгдэхүүний сав баглаа боодол сүрлээр хийсэн учраас эх дэлхийд 1.5-8 жилийн дотор буцаад задрана. Дараагийн давуу тал нь та гадуур явж , ядарч түгжрэхгүйгээр зөвхөн залгаад, захиалаад хүргүүлээд авах боломжтой.
-Цаашдаа энэхүү экспогоо үргэлжлүүлэх үү?
-Тийм ээ. Ирэх жилээс илүү олон компанитай хамтран, олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр цахим экспогоо үргэлжлүүлэх болно. Энэ жил биднийг дэмжиж бүтээгдэхүүнээ манай экспогоор борлуулж байгаа “Urgana” брэндийн хамт олондоо баярласан сэтгэлээ илэрхийлж байна. Мөн Зариг.мн, Товч.мн, Туг.мн сайтууддаа манай цахим экспогийн бүтээгдэхүүнийг суртачилж, хамтран ажилласанд баярлалаа гэж хэлье.
–Баярлалаа.