“Сун сун хосууд” гэдгээрээ алдартай байсан БНСУ-ын алдарт жүжигчин сун жун ги эхнэр сун хэгё-гоосоо салаад удалгүй англи эмэгтэйтэй үерхэж байгаа нь олны нүдэнд ил болсон билээ. Тэгвэл түүний шинэ найз охин бие давхар төдийгүй тэд гэрлэх болсон тухай koreaboo мэдээллээ. Ингээд түүний мэдэгдлийг та бүхэнд хүргэе.
“сайн байна уу? Би Сун Жун Ги байна. Би та бүхэндээ өнөөдөр маш чухал зүйлийн тухай мэдэгдэл хүргэх гэж байна. Би үлдсэн амьдралаа Кэти Луис Сандерстэй үргэжлүүлэхээр болсон юм. Тэр бол миний хувьд маш үнэ цэнтэй нэгэн, түүний дэргэд би аз жаргалтай байдаг. Тэр л байгаа учраас би илүү аз жаргалтай нэгэн болсон. Тиймээс бид албан ёсоор гэрлэж, хамтдаа сайхан амьдралыг бүтээхээр боллоо” гэжээ. Энэ мэдэгдэл түүний шүтэн бишрэгчдийг нь цочирдуулаад байна.
Эх сурвалж: KOREABOO