Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
ЭХЗХ-оос 7 хоног бүр системийн хамгийн өндөр ачааллын мэдээллийг гаргадаг. 2023 оны нэгдүгээр сарын 23-29-ний өдрүүдийн хамгийн оргил ачаалал 24-нд тохиолоо. Тодруулбал эрчим хүчний системийн 2023.01.24-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1474 МВт буюу манай улсын хэмжээнд одоогийн байдлаар хамгийн өндөр оргил ачаалалд хүрлээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 138 МВт-аар, импорт 130 МВт-аар тус тус өссөн байна. Эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж, Эрчим хүчээ хэмнэхийг Эрчим хүчний зохицуулах хорооноос уриалж байна. Ачаалал нэмэгдсээр байвал нийтээрээ цахилгаан тасрах эрсдэлтэй юм.