Олон нийтийн сүлжээнд Хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ. Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Парламент аливаа хуулийг хэлэлцэн батлахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа хуулийн этгээдийн, мөн эрдэмтэн судлаач, ард иргэдийн оролцоог гүйцэд хангаж, саналыг нь заавал авсан байх ёстой. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд ард иргэдийн саналыг бүрэн тусгаж чадаагүй байна гэж үзэж байгаа. Цаашид УИХ хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хуулиудыг чанд мөрдөж ажиллаасай гэж хүсэж байна. Хуулийг хэрэгжүүлж эхлэх хугацааг хоёрдугаар сарын 1-нээр тогтоосон байдал нь ч Ерөнхийлөгч хориг хуулиар олж авсан эрхэнд халдсан үйлдсэн болсон” гэлээ.
Нэмж мэдээлэхэд, олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг дагалдуулж, нийт таван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Харилцаа холбооны тухай хуульд нийтийн эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй үед харилцаа холбооны сүлжээг бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн хаах заалтыг тусгаад байгаа юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.