Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Кубарович Азизовыг үүрэгт ажлаа дуусгавар болгон нутаг буцаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд Элчин сайдын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Мөн Монгол Улсад түүний ажилласан есөн жил гаруйн хугацаанд Монгол, Оросын дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд хэрэгжиж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нэмэгдэж, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа өргөжсөнийг онцлон тэмдэглээд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.