Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийг зохицуулагч Д.Энхболд “Төсөл Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хороонд 2020-2023 оны хооронд хэрэгжих бөгөөд нийслэлийн гэр хорооллын иргэдэд хүрэх нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах жишиг төсөл хэрэгжүүлэх зорилготой. Энэ хүрээнд нийт автобусны 18 зогсоол байгуулахаас хоёр нь битүү байх гэнэ. Чингэлтэйн эцэст дөрвөн автобус зэрэг зогсох битүү зогсоол байгуулах юм. Мөн найман нэгжид газар чөлөөлөх шаардлага тулгарсан" гэдгийг хэлж байлаа.