Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
УИХ-ын гишүүн С.Одонтуяа АН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөс татгалзаж, нэрээ татлаа.
Ардчилсан нам өнөөдөр /2023.01.19/ Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, намын шинэ даргаа сонгоно. Нэр дэвшигчид өчигдөр орой үнэмлэхээ авсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар тус намын даргад өрсөлдөхөөр болоод байсан юм.
Тэрбээр, "Намын даргын сунгаа дандаа эрэгтэй хүмүүсийн дунд явагддаг. Харин энэ удаад эмэгтэй хүн байгаасай гэж хүсэж байна. Тиймээс би өөрийн нэрээ татаж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагаа дэмжиж оролцохоор боллоо. Тиймээс намайг дэмжихээр ирсэн хүмүүс минь З.Нарантуяаг дэмжээрэй" гэв.